Ногоон буурцаг нь Аму брэнд олон жил туршилт хийсний дараа 2019 онд амжилттай ургуулж байгаа бас нэгэн өргөн хэрэглээний үр тариа юм. Энэхүү хүнсийг Аму төв элэг цөсний өвчилөлттэй хүмүүст, халуун шинж чанартай өвчлөлийн хордлогыг тайлахын тулд хэрэглээд, маш үр дүнтэй байдаг.
Ногоон буурцаг нь фитонутриент, антиоксидант, уураг, эслэгийн хэмжээ өндөртэй. 1000 жилийн тэртээд энэтхэгийн Аюурвед, Хятад уламжлалт хоолны дэглэмд ногоон буурцаг орсон, өргөнөөр хэрэглэдэг эмчилгээний хоолны түүхий эдийн нэгд тооцогддог.
Уламжлалт анагаах ухааны ач холбогдол
Ногоон буурцаг нь шээсний ялгарлыг нэмэгдүүлж, халууныг гадагшлуулан хордлогыг тайлж өгдөг. Байгалийн сэрүүн байдлыг агуулж байдаг тул халуун хам шинжийн үед хэрэглэдэг бөгөөд элэг цөсний эмгэгийн үед түлхүү хэрэглэгддэг.
- Амт: амтлаг
- Чанар: сэрүүн чанартай
- Үйлдэл: халууныг шээсээр хөөж, цөсний халууныг дарж, элдэв хорыг тайлах үйлчилгээтэй
- Ямар зовиурын үед хэрэглэх вэ? Архины хордлого, хоолны хордлого, эмийн хордлого, халуурах, ам хатах, наршилт, арьсны экзим, улаан хоолойн сөөргөө, бие хүндэрч, хар дарж зүүдлэх, хоолны дуршил ихсэх, өтгөн хаталт
- Хэн хэрэглэж болохгүй вэ? Хүйтэн чанарын өвчтэй буюу гүйлгэж, тамирдсан, бөөрний хурц үрэвсэлтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх
Орчин цагийн шим тэжээл талаас хийгдсэн судалгаа
- Архаг өвчний эрсдлийг бууруулж, антиоксидантын түвшинг ихэсгэнэ.
Ногоон буурцагны найрлаганд цинамик хүчил, кофейны хүчил, флавнойд, фенолын хүчил зэрэг олон антиоксидант агуулагддаг. Антиоксидант нь хорт чөлөөт радикалуудыг саармагжуулах үйлдэл үзүүлдэг. Олон тооны чөлөөт радикал нь эсийн холбоонд нөлөөлж гэмтэл эвдрэлийг үүсгэдэг. Энэ гэмтэл нь архаг үрэвсэл, зүрхний өвчин, хавдар, бусад өвчинтэй холбоотой байдаг. Туршилтын гуурсанд хийсэн судалгаагаар ногоон буурцган дах антиоксидант нь чөлөөт радикалаар гэмтсэн ходоод уушигны эс дэх хавдрын ургалтыг саармагжуулах нөлөөтэй болохыг тогтоосон байна.
- Халуунд цохиулахаас сэргийлдэг
Азийн орнуудад ногоон буурцагын шөлийг зуны халуун өдрүүдэд ихэвчлэн хэрэглэдэг. Учир нь ногоон буурцаг нь үрэвслийн эсрэг болон биеий өндөр температур халууны нөлөөллөөс хамгаалж өгдөг давуу талтай.
- Зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, холестролын түвшинг буулгана.
Амьтан дээрх судалгаагаар ногоон буурцганд агуулагдах антиоксидант нь тогтворгүй чөлөөт радикалаас хамгаалж холестрол болон бага нягттай
Өдөрт 1 удаа ойролцоогоор 130г ногоон буурцаг идэх нь цусан дах холестролыг багасдаг байна.
- Цусны даралтыг буулгадаг Потосиум, магнесиум болон ислэгээр баялаг
Судалгаагаар 3 америк хүн бүрийн 1 нь цусны даралттай байдаг нь тогтоогдсон. Цусны даралт нь зүрхны бүх төрлийн өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй ба үхэлд ч хүргэх боломжтой. Ногоон буурцагт агуулагддаг Потосиум, магнесиум болон ислэг нь цусны даралтыг ихээр бууруулдаг болох нь олог судалгаагаар нотлогдсон.
- Ислэг болон цардуул нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна.
Ногоон буурцаг нь хоол боловсруулалтыг сайжруулдаг олон төрлийн шим тэжээл агуулдаг. Ислэг нь ходоод болон нарийн гэдэсны хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг бол цардуул нь ходоодны ашигтай бактерийн тоог нэмэгдүүлдэг.
- Цусан дах сахарын хэмжээг бууруулдаг шим тэжээл агуулдаг
Чихрийн шижин өвчнөө эмчлүүлэхгүй байвал таны эрүүл мэндэд ихээхэн аюултай. Ногоон буурцагт агуулагддаг ислэг болон уураг нь цусны эргэлтэнд сахар орох явцыг удаашруулдж таны бие дах сахрын хэмжээг багасгана.
- Өлсөх мэдрэмж төрүүлдэг Дааврыг багасгаснаар илүүдэл жингээс сална
Ногоон буурцагт жин хасхад туслах ислэг болон уураг ихээр агуулагддаг. Судалгаагаар ислэг болон уураг нь Өлсөх мэдрэмж төрүүлдэг Даврыг багасгадаг. Мөн уг 2 шим тэжээл нь таны цатгалан мэдрэмж төрүүлдэг даврыг ихэсгэх ба ингэснээр таны өдөрт хоол хүнснээс авдаг илчлэгийн хэмжээг багасгаснаар жин хасхад тусалдаг.
- Жирэмсэн эрүүл мэндэд нөлөөлөх нь
Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ фолийн хүчил ихээр агуулсан хүнс хэрэглэх шаардлагатай. Фолийн хүчил нь урагийн өсөлт хөгжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч ихэнх эмэгтэйчүүд хангалттай хэмжээний фолийн хүчлийг хоол хүнснээс авч чаддаггүйгээс болж төрөлтийн гажиг үүсэх өндөр эрсдэл дагуулдаг. 1 аяга ногоон буурцганд 80 хувь нь фолийн хүчил агуулагддаг. Жирэмсэн үед хэрэгцээтэй төмөр, уураг, эслэг ихээр агуулдаг. Гэсэн хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүд түүхий ногоон буурцаг идэхээс зайлсхийх хэрэгтэй учир нь олон төрлийн бактер халдвар агуулсан байх магадлалтай. Харин болсон буурцаг нь аюулгүй.
Хэрхэн бэлдэх вэ?
Ногоон буурцаг нь хэрэглэхэд хялбар, олон төрлийн ач холбогдолтой.
Ногоон буурцгийг болгохын тулд эхлээд 3-4 цаг эсанд дэвтээгээд, 20-30 мин зөөлөн гал дээр буцалгана. Илүү хялбар аргаар будаа агшаагчинд 5 мин жигнэнэ. Ногоон буурцаг нь хуурай хоолонд илүү зохицдог.
Аму брэндийн Ногоон буурцагтай хоргүйжүүлэх өглөөний цай
Бүх найрлагаа 1 аяга усанд 2 мин буцалгана.
- Ногоон буурцаг 2 цайны халбага
- Улаан чавга 3 ш
- Улаан үзэм 10ш
- Тунгалаг шөл эсвэл ус
АМУ Брэндийн цагаан буурцагийг худалдан авах линк
🍁🍂 Монголд @amumongolia, www.amu.mn
🍁🍂 Americ-т @amu-usa, https://amu-nutrition.com/product/white-beans/
🍁🍂 Солонгост @amu-korea Facebook page-нээс мэдээлэл аваарай
#amunutirtion #Хамгийн_үр_дүнтэй хөтөлбөрийн мэдээллийг мөн эдгээр хуудсуудаас аваарай.
Хүнсээр анагаах соёлыг Монгол улсад түгээнэ.