Хар буурцагийг Аму брэнд олон жил туршилтын тариалалт хийсний дараа 2019 онд амжилттай тариалсан. Энэхүү хугацаанд бид хар буурцагийн хоол боловсруулах, бөөр давсагны өвчилөлийн үед түлхүү хэрэглэсэн нь үр дүн маш сайн байсан ба Аму төвийн олон хэрэглэгчидийн хэрэглэх дуртай хүнс болсон.
Уламжлалт анагаах ухааны ач холбогдол
Уламжлалт анагаах ухаан нь химийн нэгдлийн ач холбогдлоос илүү, уг ургамлын байгалийн мөн чанарт илүү ач холбогдол өгдөг. Хар буурцаг нь байгалийн дулааныг үүсгэж байдаг тул хүйтэн өвчний хам шинжийн үед зөвлөдөг. Мөн бөөрний тамирт нөлөөлж эрчим хүч цусны эргэлтийг сайжруулдаг.
- Амт:амтлаг
- Чанар: бүлээн чанартай
- Үйлдэл: цус төлжүүлж, биеийн ин эрчимийг нэмэгдүүлэх тоник, бөөр, давсагны үйл ажиллагааг дэмжиж, шээс хөөх
- Ямар зовиурын үед хэрэглэх вэ? Нурууны доод үеэр өвдөх, өвдөгний үрэвсэл, үргүйдэл, жирэмслэхгүй байгаа, нүд бүрэлзэх, чихний үрэвсэл, ойр ойрхон шээх, цистит, биений юм тогтворгүй ирэх, эсвэл өвдөлттэй ирэх
- Хэн хэрэглэж болохгүй вэ? халуун чанарын өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх
Орчин цагийн шим тэжээл талаас хийгдсэн судалгаа
Хар буурцаг нь айл бүрийн гал тогоонд байх ёстой эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Судалгаагаар хар буурцаг идсэнээр бөөрний үрэвсэл, зүрхний өвчин, жин нэмэх, зарим төрлийн хавдар, чихрийн шижинээс хамгаалдаг болох нь тогтоогдсон.
- Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
Хар буурцаг нь зүрхний эрүүл мэндийг олон замаар хамгаалдаг. Зүрхний үрэвслээс сэргийлдэг антиоксидантаар хангахад тусалдаг. Хамгийн чухал эрүүл мэндийн үйлдэл үзүүлдэг нь бодисууд нь флавнойд, фитунидин, малвидин юм. Судалгаагаар флавнойд нь хүний бие дэх өөх тосыг зохицуулдаг. Уусамтгай эслэг нь зүрх судасны өвчин тусах эрсдлийг багасгадаг. Учир нь холестролын түвшин ихэсхээс сэргийлдэг. Судалгаагаар хар буурцаг хэрэглэдэг хоолны дэглэмд уусдаг эслэг ихтэй байдаг тул зүрхний өвчин болон шигдээсийн эсрэг үйлчилгээтэй. Судасны хатуурлаас урьдчилан сэргийлдэг. 1 аяга буурцаг зүрхний шигдээс болон цусан дах холестролын хэмжээг бууруулахад тусалдаг нь нотлогдсон. Хар буурцаг идсэнээр хоол идэх дурлыг багасгах ба цээжин хэсэг дэх эрхтнийг өөхлөхөөс сэргийлдэг.
- Өвчний эсрэг тэмцэх чадварыг сайжруулна
Хар буурцган дах флавнойд фитохемикал нэгдлүүд нь исэлдэлтийн эсрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Мөн хавдрын олон төрлилйн хэв шинжээс хамгаалж өгдөг онцлогтой. Хар буурцганд судлаачдын үзсэнээр жимсэнд агуулагддаг нэгдлүүд болон антоцианины түвшин өндөр байгааг тогтоосон байна. судалгаагаар хар буурцагны онцгой үйлдэл нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг харуулсан байна. Мөн хар буурцган дах антиоксидантын өндөр түвшний нэгдлүүд нь хавдрын эсийн өсөлтийг бууруулж генийн мутац, ДНХ-ийн гэмтлээс сэргийлдэг байна. Настай хүмүүсийн дунд хоолны орцонд нь буурцагт ургамлыг нэмснээр мэдрэлийн систем сулрахаас хамгаалж, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулахад нөлөөж байсан юм. Улмаар энэ нөлөө нь хангалттай хэмжээгээр уураг антиоксидант эслэг хэрэглэдэг насанд хүрэгчдийн дунд инсулин мэдрэг чанар сайжруулахад нөлөөлсөн байна.
- Эслэгийн өндөр эх үүсвэр
Хүн бүрийн хэрэглэдэг эрүүл мэндийн хүнсэн дунд хамгийн өндөр эслэгтэй нь буурцагнууд ордог. Хар буурцган дах макротэжээл нь идсэний дараах цадах мэдрэмжийг бидэнд өгдөг. Мөн цусан дах сахарын хэмжээг барихад тусалдаг. Амьдын үйл хөдлөл дээр хийсэн судалгаагаар хар буурцаг хэрэглэж байхад эрүүл бус таргалаллтай биед нөлөөлж хоолны дуршлыг удирдахад ач холбогдолтой байсан юм. Хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг сайжруулах зорилгоор бүх насанд хүрэгчид өдөр бүр хоол хүнсэндээ 30гр аас багагүй эслэг хэрэглэх шаардлагатай гэж зөвлөж байна. Буурцган дах эслэг болон уураг буурцагны глюкоз нь цусруу орох урсгалын удаашруулж чөлөөлж өгдөг. Харин зууш, цэвэршүүлсэн үр тариа, амттанууд нь глюкозыг цусруу хурдтай оруулдаг бол буурцаг нь удаан хугацаанд барьж байдаг.
- Хоол боловсруулалтыг сайжруулна.
Буурцган дах тэсвэртэй цардуул нь таны нарийн гэдсэнд сайнаар нөлөөлдөг. Хар буурцагны өндөр эслэг нь хоол боловсруулах замын хордлогыг цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулж өгдөг. Эслэгүүд нь яг л шүүр шиг хоол боловсруулах тогтолцоог цэвэрлэж, нарийн гэдэсний бактерийн тэнцвэрийг хадгалж хоол боловсруулах замын бохирдлыг гаргаж байдаг ач холбогдолтой юм. Судалгаагаар хоол боловсруулах систем дэх исэлдэлтийг дарангуйлж бүдүүн гэдэсний хавдар болон бүдүүн гэдэсний шархлаат үрэвслээс сэргийлж бүдүүн гэдэсний үйл ажиллагааг хамгаалдаг болохыг үзүүлсэн байна. эслэг нь хүний биеийн байгалийн хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангаж өгдөг чухал үйлдэлтэй юм. өдөр тутамдаа махан хоол иддэг хүмүүсийн хүчлийн хэмжээ нь өндөр байсан ба буурцагууд нь бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэрийг барьж шүлтэд нөлөөлсөн байна. мөн буурцаг нь бактерийн эсрэг болон хортон шавжийн эсрэг үйлдэлтэй. Бие махбодийн ерөнхий эрүүл байдлыг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмжиж хүний биеийн хэрэгцээгүй бактер нь хордлогыг цэвэрлэх үүрэгтэй байдаг.
- Эрчим хүчийг хангадаг.
Хүн биедээ зөв нүүрс усыг хэрэглэх нь хамгийн чухал зүйл юм. Хүнсний ногоо, цардуул, буурцаг, цэцэгт байцаа нь цусан дах глюкозын түвшинг барьж байдаг. Буурцаг болон шош нь нүүрс усны нэгдлийг агууладаг бөгөөд цусан дах глюкозын түвшний өсөлтийг эрчим хүч зарцуулахгүйгээр хэрэглэж глюкозын боловсруулалтыг удаашруулж өгдөг. Хар буурцаг нь цусан дах глюкозийн индексийг бууруулж өгдөг.
- Цусан дах сахарын түвшинг барьдаг.
Хар буурцган дах цардуул нь глюкоз гэж нэрлэдэг байгалийн сахар бөгөөд бие махбодийн ерөнхий үйл ажиллагаанд хэрэглэгддэг.
- Эрдэс болон амин дэм
Хар буурцаг нь эрдэс ба амин дэмийн эх үүсвэр юм. Үүнд В витамин, фосфор, фолийн хүчил, төмөр, магни агуулагддаг. Эдгээр шим тэжээл нь цагаан хоолтон болон хүнсний ногоо хэрэглэдэг хүмүүст их чухал хэрэгцээтэй. Хар буурцагны үрэвслийн эсрэг болон өндөр тэжээлт бодис нь бодисын солилцооны хам шинж, нарийн гэдэсний өвчин, фибромиалги зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
- Уургийн агууламж өндөр
Хар буурцаг нь уургийн хэмжээг хангах шим тэжээлтэй. Хүний биед хэрэгтэй амин хүчил болон уургаар хангаж үйл ажиллагаанд нөлөөлж өгдөг. Тохиромжтой хэмжээний уураг хэрэглэснээр уургийн дутагдлын хам шинж, жин буурах, булчин сулрах, ядаргаа, эрчим хүч буурах, нүдний эмгэг, зүрх судасны асуудал, арьсны хэвийн байдал алдагдах, дааврын тэнцвэр алдагдах гэх мэт олон зүйлээс сэргийлэхэд туслана. Уураг нь залуу эрч хүчтэй байх, эрчим хүч ихтэй байдлыг хадгалж, булчингийн масс нэмэхэд дэмжиж өгдөг. Олон хүмүүс хэвийн жинтэй байхын тулд илчлэгээ бууруулдаг. Харин хар буурцгийг хоолны дэглэмдээ оруулсанаар олон тооны шим тэжээл нэмэхгүйгээр илчлэгээр хангадаг байна.
- Биеийн жинг бууруулахад туслана.
2016 оны Америкийн клиник шим тэжээл судлалын сэтгүүлд нийтлэгдсэнээр насанд хүрсэн хүний өөхний хувийг бууруулахад нөлөөлсөн байна. энэ нь жин бууруулах менежментд эерэг нөлөөтэй байгааг харуулж байгаа бөгөөд таргалалттай насанд хүрэгчдийн элэгний үйл ажиллагаа болон инсулинд мэдрэг байдал, бодисын солилцоог сайжруулдаг байна. хар буурцгийг хэрэглэснээр хоол боловсруулах замын эслэг нэмэгдэж хэт их идэх дуршил нь буурдаг байна.
Аму брэндийн Хар буурцагтай
Бөөр дэмжих өглөөний цай
Бүх найрлагаа 1 аяга усанд 2 мин буцалгана.
- Хар буурцаг 2 цайны халбага
- Улаан чавга 3 ш
- Улаан үзэм 10ш
- Тунгалаг шөл
Тунгалаг шөлтэй хар буурцагны зутан
- 1 аяга усанд бүх орцоо хийгээд 15-20 мин буцалгана
- Хар буурцаг 2 цайны халбага
- Хар гүнжид 2 цайны халбага
- Хар будаа 2 цайны халбага
АМУ Брэндийн хар буурцагийг худалдан авах линк
🍁🍂 Монголд @amumongolia, www.amu.mn
🍁🍂 Americ-т @amu-usa, https://amu-nutrition.com/product/white-beans/
🍁🍂 Солонгост @amu-korea Facebook page-нээс мэдээлэл аваарай
#amunutirtion #Хамгийн_үр_дүнтэй хөтөлбөрийн мэдээллийг мөн эдгээр хуудсуудаас аваарай.
Хүнсээр анагаах соёлыг Монгол улсад түгээнэ.