Зүүн ази болон Гималайд ургадаг жижиг буурцаг ба Аму брэнд Монголд нутагшуулан ургуулах туршилтыг хийж, 2019 оноос амжилттай эхний ургацаа хурааж аваад байна. Энэхүү буурцагийг Япон болон Азийн орнуудад их элбэг хэрэглэдэг ба эрүүл мэндийн хосгүй ач холбогдолтой.
Хүнс бүр өөрийн эрдэм, чадал, онцлог шинжтэй ба бид үүнийг орчин цагийн судалгаа болон уламжлалт анагаахын тайлбартайгаар хүргэж байна. Тэр тусмаа Covid19 халдварын үед биеэс илүүдэл чийгийг хөөх нь хамгаас чухал байгаа тул нуугдсан хавантай, зүрх судасны үйл ажиллагаа султай, жингийн илүүдэлтэй хүмүүст энэхүү хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.
Уламжлалт анагаах ухааны ач холбогдол
- Уламжлалт анагаах ухаан нь химийн нэгдлийн ач холбогдлоос илүү, уг ургамлын байгалийн мөн чанарт илүү ач холбогдол өгдөг.
- Амт:гашуун ба амтлаг амттай
- Чанар: бүлээн болон тэгш чанартай
- Үйлдэл: хаван хөөх, шээс хөөх, зүрх судас, нарийн гэдсийн үйл ажиллагааг дэмжих
- Хэн хэрэглэж болохгүй вэ? Цөсний халуунтай, халуун чанарын өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх
- Уламжлалт анагаах ухаанд хүрэн буурцаг нь чийг бамыг хатаах бүлэгт хамаарагддаг ургамлын зүйлд багтдаг. Шээс ялгаруулагч төрлийн ургамал нь биед хуримтлагдсан чийгийг гадагшлуулах шээсний гарцыг нэмэгдүүлж өгдөг. Уламжлалт анагаах ухааны онолын дагуу чийг нь үений хөдөлгөөнийг бууруулж хаванг үүсгэн доод мөчинд эхэлж хуримтлагддаг.
- Хүрэн буурцаг гашуун ба амтлаг амттай. Хүний бие махбодийн үйл ажиллагаа нь амтын чадал болон таван махбодийн онолоор тайлбарлагддаг. Хүрэн буурцагны гашуун амт нь хөлрөх, суулгах, бие махбодийн шингэний зарцуулалт болон хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг. Амтлаг амт нь бие махбодийн хордлого болон хурц хариу урвалыг удаашруулах үйлчилгээтэй. Тэдгээр нь цус болон Qi \эрчим хүч\ -ийг нэмэгдүүлж өгдөг.
- Уламжлалт анагаах ухаан дах амтын найрлагууд нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг тодорхойлдог. Хүрэн буурцаг нь зүрх ба нарийн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Нэмэлтээр цусны эргэлтийн урсгалыг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг.
Орчин цагийн шим тэжээл талаас хийгдсэн судалгаа
Хүрэн буурцаг нь зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн жин бууруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах үйлдэлтэй бөгөөд чихрийн шижингийн эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.
Хүрэн буурцганд агуулагдах усанд уусамтгай эслэг болон цардуул эсэргүүцэгч бодис нь нарийн гэдсээр дамжин бүдүүн гэдсэн хүрч, бүдүүн гэдсэн дэх ашигтай бактерит (8, 9Trusted Source, 10) очиж үйлчилдэг. Ашигт бактериуд нь эслэгээр хооллон бутират хэмээх өөхний хүчлийн богино гинжийг үүсгэдэг ба бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг гэж (11Trusted Source, 12Trusted Source, 13, 14Trusted Source) судалгаанд харуулсан байна. Түүнээс гадна амьтан дээр хийсэн судалгаан дээр буурцганд агуулагдах антиоксидант нь хоол боловсруулалтыг хурдасган, нарийн гэдэсний үрэвслийг бууруулдаг (15Trusted Source) гэж үзсэн байна.
Чихрийн шижингийн эрсдлийг бууруулна.
Хүрэн буурцаг нь чихрийн шижин өвчний 2-р хэв шинжийн эрсдлийг бууруулахад нөлөөлдөг. Хүрэн буурцаг дах эслэг нь мах идсэний дараах цусан дахь сахарын өсөлтийг бууруулж, инсулинд мэдрэг чанарыг сайжруулж өгөх үйлдэлтэй (16Trusted Source, 17Trusted Source, 18Trusted Source, 19Trusted Source). Судалгаагаар хүрэн буурцганд агуулагдах уураг нь нарийн гэдэсний альфа-глюкозидаз ферментийг дарангуйлах үйлдэлтэй гэж үзсэн ба энэхүү фермент нь нүүрс усны шимэгдэлтийг түргэсгэдэг. Тиймээс ферментийн үйлдлийг дарангуйлах үйлдэл нь чихрийн шижингийн эмчилгээний эмтэй ижилхэн цусан дахь сахар ихсэлтийг бууруулах үйлдэл үзүүлдэг (20, 21Trusted Source). Эслэг нь нарийн гэдсээр шимэгдэх сахарын шимэгдэлтийг дарангуйлж, 2 хэв шинж бүхий чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулах цусан дах сахарын түвшнийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой (3Trusted Source).
Биеийн жин бууруулна.
Хүрэн буурцган дах нийлмэл бодисууд нь хүний цадах мэдрэмжийг нэмэгдүүлж, өлсөх мэдрэмжийг бууруулах генийн нөлөөллийг ихэсгэж (23Trusted Source, 24Trusted Source), тураах үйлдэлтэйг олон судалгаа батлаад байна. Эслэг болон уураг хэмээх 2 шим тэжээл нь цадах мэдрэмжийг зохицуулан жин бууруулах боломжтойг харуулж байна (25Trusted Source, 26Trusted Source).
Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
Амьтан дээр хийсэн судалгаанд туршилтын хоолойгоор буурцгаар хооллоход элгэн дэх өөхний хуримтлал буурч холестрол болон муу буюу бага нягттай липопротейн, триглицеридийн хэмжээг бууруулж цусны даралтыг буулгах үйлдэлтэй нь тогтоогдсон (23Trusted Source, 29, 30Trusted Source, 31Trusted Source) байна. нэгэн судалгаанд эмэгтэй хүнд сарын тэмдгийн үед нь хүрэн буурцагны жүүс өгч байсан ба хяналтын бүлэгтэй харьцуулахад цусан дах триглицеридын хэмжээ 15,4-17,9 хувиар буурсан үзүүлэлт гарсан (32Trusted Source) байна. санамсаргүй сонгосон хяналтын бүлгийн судалгаанд хүрэн буурцгаар хоолны дэглэм бариулсан ба триглицерид, холестрол цусны даралтыг бууруулж зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулж байгаа үзүүлэлттэй (33Trusted Source, 34Trusted Source) гарсан байна.
Шим тэжээлийн агууламж: 1 аяга болгосон хүрэн буурцаг идсэнээр
- Калорь 294
- Нүүрс ус 57 гр
- Уураг 17,3 гр
- Өөх 0,2 гр
- Эслэг 16,8гр
- Фолийн хүчил 278 мкгр- өдрийн хэмжээний 70%
- Манган 1,3 млгр- өдрийн хэмжээний 66%
- Фосфор 386 млгр- өдрийн хэмжээний 39%
- Кали 1224млгр- өдрийн хэмжээний 35%
- Зэс 0,7 млгр
- Магни 120 млгр
- Цайр 4,1 млгр
- Төмөр 4,6 млгр
- Тиамин 0,3 млгр
- Витамин В6 0,2 млгр
- Рибофлавин 0,1 млгр
- Ниацин 1,6 млгр
- Кальци 64,4 млгр
Эсрэг заалт, сөрөг нөлөө
Одоогоор сөрөг нөлөө шинжлэх ухааны түвшинд судлагдаж гараагүй ч, гэнэт хэмжээг хэтрүүлж хэрэглэх нь унгуулах, шингэхгүй байх магадлалтай. Уламжлалт анагаах ухааны дагуу цөсний өтгөрөлт ихтэй, биед халууны шинж чанар ихээр хуримтлагдсан хүнд хэрэглэхийг зөвлөхгүй. Эхний хэмжээнд өдөрт 20-30 гр хэрэглээд бага багаар нэмэхийг зөвлөж байна.
Amu хүрэн буурцагны зутан
Аму үр тариа нь бага темпратурт хагас болгож, нунтагласан тул өөрийн хэрэглэх смути, шөлөнд хийж идэх, шууд усанд найруулж уухад тохиромжтой. Өдөрт хэрэглэх хэмжээ 30гр-аас хэтрэхгүй байвал зохино. Жин хасахыг хүсч байгаа хүмүүст арай илүү хэмжээгээр хэрэглэж болно.
Тураах үйлчилгээтэй өглөөний цай:
Доорхи орцыг 1 аяга ясны шөл, эсвэл буцалсан халуун усанд хийгээд 2 минут чанаад идээрэй.
+Adzuki bean 2 цайны халбага
+3 ш улаан чавга хэрчээд
+10 ш улаан үзэм (jujube)
+ Хэрэв усанд чанах бол зөгийн бал хагас халбага хийх
АМУ Брэндийн хүрэн буурцагийг худалдан авах линк
🍁🍂 Монголд @amumongolia, www.amu.mn
🍁🍂 Americ-т @amu-usa, www.amu-nutrition.com
🍁🍂 Солонгост @amu-korea Facebook page-нээс мэдээлэл аваарай
#amunutirtion #Хамгийн_үр_дүнтэй хөтөлбөрийн мэдээллийг мөн эдгээр хуудсуудаас аваарай.
Хүнсээр анагаах соёлыг Монгол улсад түгээнэ.