АМУ брэнд Монгол хүний биед хамгийн сайн таардаг тураах, хоргүйжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэхдээ дараах хүнсийг хэргэлэдэг ба энэхүү туршлагаасаа хуваалцан та бүхэндээ тураах, бодисын солилцоо тогтворжуулах дараахи шилдэг 7 хүнсийг санал болгож байна.
Хүн бүрийн санал болгодог цагаан гаа, хар шоколад, усан үзэм, овьёос зэргийг санал болгохГҮЙ. Учир нь эдгээр хүнс нь Уламжлалт анагаах ухааны дагуу хүнсний мөн чанар нь зарим хүнд таардаг, зарим хүнд таардаггүй. Жишээ нь цагаан гаа бодисын солилцоог нэмэгдүүлдэг, тиймээс бодисын солилцоо ихдээд ирэхээр хоолны дуршилаа дийлэхгүй, эсвэл биед халуун шинж тэмдэг үүсвэл та турж чадахгүй.
Гэвч хүн бүрийн хэрэглэж болох, хамгийн гол нь бодисын солилцоог нэмэгдүүлэх 7 хүнсийг онцолж байна. АМУ брэндийн санал болгож байгаа эдгээр 7 сүпер хүнсийг хэрэглээд 10 насаар залуужин, жингээ хэвийн хадгалах боломжтой.
- Энгийн хүйтэн усаа багасгаад, оронд нь ширгээсэн ус өглөө 1 аягыг уугаарай.
Орчин цагт Монголчууд дунд шингэний илүүдлээс, биед хаван үүсч, таргалаад байгаа хүн нийлээдгүй байна. Өглөөд 2 аяга усыг 1 аяга болтол ширгээгээд өглөө ширгээсэн усыг мөнгөн аяга эсвэл зэс аяганд хийгээд уухыг зөвлөж байна. Ширгээсэн ус уух нь тухайн өдрийн таны хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлээд, таныг тухайн өдөрт нь бэлддэг. Уламжлалт анагаах ухаанд өвчин бүрийн анхдагч нь эс шингэх өвчин, эм бүрийн дээд нь шингээсэн ус гэж үздэг. Та туршаад үзээрэй. Таны эрүүл мэндийг маш сайн тэтгэх таниас зөвхөн цаг л шаардлагатай.
2. Булууны ясны шөл тур тусмаа чөмөггүй
Булууны ясны махгүй дан шөл нь олон төрлийн бичил элемент болох кальци, кали, магни хадгалсан, тэр тусмаа байгалийн колиген ихээр байдаг. Мөн хийн гүйдэлийг тэнцвэржүүлдэг тул тархлааг маш сайжруулдаг. Сүүлийн үед олон судалгаагаар ходоод хамгаалж, тураах үйлчилгээтэй болохыг олон улсын түвшинд батлаад байгаа.
Харин булууны ясны чөмгөнд их хэмжээний эрдэс агуулсан маш халуун мөн чанартай тул халуун мөн чанартай хүмүүс таардаггүй. Харин хөгшидөд тамир тэтгэх байдлаар хэрэглүүлбэл зохино.
3. Өргөст хэмх/ алим/ цоохон майлз (Celery)
Өргөст хэмх, алим, цоохор майлз нь манай Монголчууд шиг мах ихээр хэрэглэдэг, ходоодны хүчил ихтэй, элэгний цөсний эмгэгтэй хүмүүст маш сайн таардаг, шүлтлэг хүнсний нэг. Өргөст хэмх ба алим нь амин дэм агуулахын зэрэгцээ, хоолны дуршил бууруулах Лептин агуулсан байдаг тул таныг элдэв хоол идэхээс сэргийлж өгдөг.
4. Ногооны зутан шөл тэр тусмаа өөрийн биеийн онцлогт таарсан зутан шөл
Эрдэмтдийн судалсанаар хүнсний ногоонууд дотроос хамгийн их тураах шидтэй ногоо бол хүрэн манжин, бас чихэрлэг төмс аж. Тиймээс эдгээр ногооны зутан шөлийг ууснаар маш их хоол идсэн мэт цадах мэдрэмж аваад зогсохгүй олон төрлийн амин дэмийг авч таны арьс, үс зүс хүртэл өнгө ордог байна. Лууван ба чихэрлэг төмсний тод шар өнгийн бета каротин хэмээх бодим нь А амин дэс үүсгэгч ба нарийн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж өгдөг, бас антиоксидант чанартай байдаг.
Хүрэн манжин нь олон төрлийн амин дэм агуулсан, бас биеэс хорыг гадагшлуулах чадвартай байдаг ба та ходоодны хүчилдээ тааруулан хэрэглэж болно. Ходоодны хүчил ихтэй бол та хүрэн манжин хэрэглээрэй. Харин ходоодны хүчил бага бол чихэрлэг төмсийг хэрэглээрэй.
5. Маалинга
Маалинга нь сайн чанарын тосны хүчил агуулсан, эслэг ихтэй, эстроген дааврыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Тиймээс эстроген дутагдал, цөсний өтгөрөлтөөс үүдэлтэй таргалалтад маш сайн үйлчилгээтэй тул бид өглөөний цайндаа 1-2 халбага тогтмол хэрэглэж цөс ялгаралтыг хэвийн байлгах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн шинж тэмдгээс сэргийлэх үүднээс байнга хэрэглүүлдэг. Монгол орны хөрсөнд ургасан Маалингын үрийг авахыг хүсвэл АМУ төвөөс аваарай.
6. Төрөл бүрийн бэррины төрлийн жимснүүд
Төрөл бүрийн бэрриний төрлийн жимснууд болох нэрс, хар бөөрөлзгөнө, улаан бөөрөлзгөнийг тухайн хүний биед тааруулан цай байдлаар хэрэглэх нь маш өндөр ач холбогдолтой. Антиоксидант буюу хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, хоргүйжүүлэх үйлчилгээ өндөр, монголчуудын хүнсэнд бага байдаг бичил элементүүдийг ихээр агуулсан тул хамгийн гол нь бодисын солилцоог тэнцвэржүүлж өгдөг. Тиймээс эдгээр жимсийг халуун смүти, халуун уай хэлбэрээр бэлдэж уух нь илүү үйлчилгээтэй болохыг АМУ төвийнхөн бид олон үйлчлүүлэгчидийн үр дүнгээс харсан.
7. Хүрэн буурцаг ба ногоон буурцаг
Эслэг турахыг хүсч буй эмэгтэйчүүдийн бас нэгэн сонголт. Тэр дундаа дорнын эмэгтэйчүүдийн дунд ногоон буурцагийг (mung bean) хор гадагшуулах, хүрэн буурцагийг (adzuki bean) тураах үйлчилгээгээр олон мянган жил хэрэглэж ирсэн. АМУ төв эдгээр буурцагийн Монгол хөрсөнд тариалж, бага темпратурт хатааж боловсруулан хэрэглэгчиддээ хэрэглэснээр маш олон үр дүнг хүмүүст үзүүлсэн.
Эдгээр хүнсийг өөрийн биеийн онцлогт тааруулан хэрэглэж сурахыг хүсвэл, та бүхэн АМУ төвийн хөтөлбөрүүд (Хоргүйжүүлэх хөтөлбөр/ Эрүүл гоо тураах хөтөлбөр/ Ходоод хамгаалах хөтөлбөр)-эд Монгол, АНУ, Солонгост хамрагдаарай.
Мөн АМУ төвийн эмч нарт уламжлалт анагаах ухааны судас барих аргаар оношлуулан, өөртөө таарах хүнс ба хоолны дэглэмийг аваарай.
Хүнсээр анагаах соёлыг Дэлхий дахинд түгээнэ.
ТА БИДНИЙ ДООРХИ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ СОНИРХОН ОРОЛЦООРОЙ.
🍁🍂 АМУ галбиржуулан тураах 🍁🍂 Эрүүл гоо хөтөлбөр,http://amunutrition.com/product/weight-loss-program/
🍁🍂 Ходоод хамгаалах хөтөлбөр http://amunutrition.com/product/helicobacter-pylori-h-pylori/
, 🍁🍂 Детокс хөтөлбөрийг сонирхож байвал http://amunutrition.com/product/the-spring-cleanse-program/
🍁🍂 Монголд @amumongolia, www.amu.mn
🍁🍂 Americ-т @amu-usa, www.amunutrition.com
🍁🍂 Солонгост @amu-korea Facebook page-нээс мэдээлэл аваарай
#amunutirtion #Хамгийн_үр_дүнтэй хөтөлбөр