Туранхай хүн байж, турах талаар бусдад зөвлөөд, арай л шударга биш биш үү? Гэж хүмүүс надаас асуудаг. Өнөөдөр би танд өөрийнхөө түүхийг хуваалцмаар байна.
Гэхдээ тэд хэзээ ч та өмнө нь тарган байж үзсэн үү гэж асуудаггүй.
Би илүүдэл жинтэй байж үзсэн. Бүр 78кг байсан бөгөөд эрүүл зөв хооллоод 54 кг болтлоо турж чадсан. 78 кг илүүдэл жин биш гэж зарим хүмүүс бодож магадгүй. Гэхдээ над шиг яс жижигтэй хүний хувьд хангалттай таргалалалт.
Илүүдэл жинтэй хүн ямар асуудлуудтай байдгийг би мэднэ. Зураг авхуулмааргүй санагдаж, камернаас зугтаад л. Дандаа гэдсээ далдалсан нэвсгэр хувцас өмсөөд л. Бусад хүмүүст би таргалаад байна гээд хэлэхээр нөгөө хүмүүс үгүй ш дээ гэж хэлэхэд нь дотроо баярлах ч биш гомдох ч биш сэтгэл төрнө. Хүмүүс үнэндээ ойлгодоггүй.
Чи надаас тарган л биш бол чи тарган биш гэж хэлдэг… Яг л нөгөө чи дэлхийн миссээс хөөрхөн биш л бол чи хөөрхөн биш гэж хэлэхтэй адил. Хүн бүр өөр өөрийн үзэсгэлэнтэй байдгийн адил хүн бүр өөр өөрийн илүүдэл жингийн асуудалтай байдаг.
Би яг үнэндээ 78 кг-аас одоо 54 кг болсон. Гэхдээ сүүлийн нэг жил 65 кг-аас 54 кг болсон. Энэ мэдрэмж ямар гэж бодно? Үгээр хэлэхийн аргагүй.
Энэ бол тавьсан зорилгодоо хүрэх хичнээн сайхан болохыг мэдрэх мэдрэмж, бас айдсаа давах нэг боломж, өөрийгөө шагнах нэг шалтаг.
Энэ бол эрүүл хүн илүү их эрч хүчтэй, бүрэн амарч, элдэв хоолны боол болохгүй, эд эс өөх гэдэг хамгаалалтаас чөлөөлөгдөж болдогийг өөрийн бие дээрээ мэдрэх мэдрэмж.
Энэ бол толинд зоригтой хараад, дуртай хувцсаа өмсөөд, өмссөн хувцсаасаа талархлыг хүлээх мэдрэмж, өөртөө итгэх итгэлийг өгөх нэг боломж
Энэ бол тө өөрөө өөрийнхөө жинхэнэ би-тэй уулзахад хамгаалалт, нэмэлт хучаасгүй уулзах боломж.
Таргалсан түүх
Том хүүгээ гаргахаас өмнө би 49-52 кг хооронд хэлбэлздэг зэгзийсэн охин байлаа. Гэтэл хүүгээ гаргаад 78кг хүртлээ таргалчихдаг юм байна.
Хүүгээ 2 нас хүрэхэд 70кг болсон байсан ч өөрийгөө илүүдэл жинтэй гэж боддоггүй хэрнээ камернаас зугтаж, толинд харах нэг их дуртай биш тийм эмэгтэй болсон. Үнэндээ тэр үеийн зураг ч гэж бараг байдаггүй. Ганц нэг зураг байгаа нь хэлхгэр хувцас өмссөн, өөртөө итгэлгүй бүсгүй.
Тэгээд 2 дахь хүүхэд дээрээ за замбараагүй идэж ууж болохгүй, дараа нь турахгүй гэдэг нь тодорхой учраас нэмэхгүй байх гээд ихэвчилэн шөлтэй хоол идээд ямар ч байсан нэмж таргалаагүй. Тэгээд тэрний дараа аажмаар эрүүл зөв хооллолтын талаар судлаад хоол ундаа тохируулаад 65кг дээр авчирсан. Гэхдээ түүнээс доош бол буугаагүй ээ. Харин сүүлийн жилүүдэд жин маань яг 54 дээр тогтсон гэвэл та итгэх үү?
Та итгэсэн ч бай үгүй ч бай, би таньд аминчлан хэдэн зүйлийн зөвлөе.
🍀Алхам 1 -Юунаас болж таргалаад байгааг олж тогтоох.
Чихэр, гурил хасаад нэг хэсэг турдаг. Гэхдээ түүнээс цаана таныг таргалуулаад байгаа гол шалтгаан нь биеийн тань бие махбодын тэнцвэр алдагдах байдаг юм.
Ямар тэнцвэр гэж? Уламжлалт анагаах ухаанд хүний биеийг машин гэж авч үздэггүй, нэг нь эвдэрчихээр нөгөөгөөр солиод болчихдог эд ерөөсөө биш. Харин бид байгаль эхтэй ижилхэн 5 махбодоос бүрдсэн бичил ертөнц. Тэр бичил ертөнцийг 5 махбодын шүтэлцээтэй зүйрлэж болно. Мод галыг үүсгэнэ, гал нь шороог үүсгэнэ, шороо нь хуримтлагдаад төмрийг үүсгэнэ, төмөр нь усыг үүсгээд, ус нь модоо тэтгэж ургуулдаг.
Үүнтэй ижил хүний бие махбодод Энэ 5 элемент тэнцвэртэй байх ёстой байдаг бол миний хувьд элэг цөсний үйл ажиллагаанаас болж таргалалт үүссэн байсан. Тиймээс цөс угаасны дараа, элэгний үйл ажиллагаагаа дэмжсэнээр турсан.
🍀Алхам 2- Ходоодны орчинг тэнцвэржүүлэх
Ходоод бол бидний 2 дахь тархи буюу ходоодны орчин таргалалттай хүмүүст ихэнхэд нь тогтворгүй байдаг. Миний хувьд би их иддэггүй, өдөрт 2 удаа хагас аяга хоол идээд тэгээд ерөөсөө турдаггүй, тэгээд салад идэж үзсэн бас турдаггүй тийм байсан.
Ходоодны орчин хүмүүсийн хувьд 2 янз байдаг. Нэг нь ходоодны хүчил ихтэй, нөгөө нь хүчил багатайгаас нойр булчирхай хямарсан. Миний хувьд 2 дахь нь байсан учраас би нойр булчирхайгаа тэтгэх дэглэм цөс угаахаас өмнө 7-10 хоног барьсан маань маш нэмэр болсон.
🍀Алхам 3- Цэвэрлэгээ
АМУ төвийн эмч нар маань цэвэрлэгээний олон аргыг хэрэглэдэг. Үүний нэг нь цөс угаах, бас шөлөн мацаг, шигуаны мацаг гээд. Би цөсний асуудал үүсээд байдаг байсан учраас жилдээ 2 удаа цөсөө байнга цэвэрлэдэг. За ядаж л жилдээ нэг удаа заавал угааж байхыг зөвлөж байна. Гэхдээ манайхан цөсөө угаахдаа, эхлээд ходоодны галын илчийг заавал тэнцвэржүүлэхээ мартаваа, шууд угаавал бүр хямарна шүү.
🍀 Алхам 4: 5 махбодыг тэнцвэржүүлэх
Дээрийн тэнцвэр гэдэг зүйл тань одоо л хэрэгтэй ба миний хувьд багадаа шарлаж байсан учраас элэгний үйл ажилалгаандаа анхаараад байхад жин буугаад л байсан.
Олон хүмүүс бөөрний ү.а сул учраас хаван буурдаггүй, зарим нь хоол боловсруулах эрхтэн, гармоны өөрчилөлт, нэмээд нойр булчирхайнаас болоод байдаг учраас нөгөө зөв оношилгоо маш чухал.
🍀 Алхам 5 Амьдралын зөв хэв маяг
Дээрхи алхамууд хүн бүрт зориулсан тусгай дараалалтай ба гэхдээ 5000 жилийн түүхтэй онол дээр тулгуурласан учраас зөв оношилгоо л хийвэл заавал таардаг. Алдаа мадаг бараг л байдаггүй. 21 хоногт 3-8кг заавал хасдаг. Тэгээд үргэлжлүүлээд яах вэ гэвэл зөв хооллоод бие махбодоо тэнцвэртэй байлгаад байвал угаасаа эрч хүсээр дүүрэн, ядрахгүй, хүссэн жиндээ байгаад л байна.
ТАНД МИНИЙ ӨӨРИЙН ТУРШЛАГА УРАМ ЗОРИГ ӨГЧ, ГОО САЙХАН БАЙХАД НЬ ТАНЬ ТУСЛАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
ТА БИДНИЙ ДООРХИ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ СОНИРХОН ОРОЛЦООРОЙ. НАДАД ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН ШИГ ТАНД Ч МӨН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮНГ ӨГӨХ БОЛНО.
🍁🍂 АМУ галбиржуулан тураах 🍁🍂 Эрүүл гоо хөтөлбөр,http://amu-nutrition.com/product/weight-loss-program/
🍁🍂 Ходоод хамгаалах хөтөлбөр http://amu-nutrition.com/product/helicobacter-pylori-h-pylori/
, 🍁🍂 Детокс хөтөлбөрийг сонирхож байвал http://amu-nutrition.com/product/the-spring-cleanse-program/
🍁🍂 Монголд @amumongolia,
🍁🍂 Americ-т надтай эсвэл @amu-usa,
🍁🍂 Солонгост @amu-korea Facebook page-нээс мэдээлэл аваарай
#amunutirtion #Хамгийн_үр_дүнтэй хөтөлбөр