АМУ төвийн санал болгож байгаа 10 Сүпер хүнсийг хэрэглээд 10 насаар залуужин, жингээ хэвийн хадгалах боломжтой.
Мөн гэр бүлээрээ хэрэглэж, хүүхэд, залуус, настай аль нь ялгаагүй хэрэглэхэд тохиромжтой болно.
Эрүүл монгол хүн үндэсний баялаг. Эрүүл амьдралын үндэс нь эрүүл зөв амьдралын хэв маяг буюу эрүүл зөв хооллолт. Орчин цагт олон гадаадын хүнсийг бид сайн гэж хэрэглэх боловч дэргэдээ байгаа зарим хүнсийг анзаардаггүй. АМУ төв орчин цагийн Монгол хүнд таарах маш гайхамшигтай үйлчилгээтэй хүнснүүдийг хэрэглэж байхыг зөвлөж байна.
- Ширгээсэн ус
Өглөөд 2 аяга усыг 1 аяга болтол ширгээгээд өглөө ширгээсэн усыг мөнгөн аяга эсвэл зэс аяганд хийгээд уухыг зөвлөж байна. Ширгээсэн ус уух нь тухайн өдрийн таны хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлээд, таныг тухайн өдөрт нь бэлддэг. Уламжлалт анагаах ухаанд өвчин бүрийн анхдагч нь эс шингэх өвчин, эм бүрийн дээд нь шингээсэн ус гэж үздэг. Та туршаад үзээрэй. Таны эрүүл мэндийг маш сайн тэтгэх таниас зөвхөн цаг л шаардлагатай.
2. Булууны ясны шөл
Булууны ясны махгүй дан шөл нь олон төрлийн бичил элемент болох кальци, кали, магни хадгалсан, тэр тусмаа байгалийн колиген ихээр байдаг. Мөн хийн гүйдэлийг тэнцвэржүүлдэг тул тархлааг маш сайжруулдаг. Сүүлийн үед олон судалгаагаар ходоод хамгаалах чухал ач холбогдолтой болохыг батлаад байгаа.
3. Өргөст хэмх/ алим/ цоохон майлз (Celery)
Өргөст хэмх, алим, цоохор майлз нь манай Монголчууд шиг мах ихээр хэрэглэдэг, ходоодны хүчил ихтэй, элэгний цөсний эмгэгтэй хүмүүст маш сайн таардаг, шүлтлэг хүнсний нэг. Өргөст хэмх ба алим нь амин дэм агуулахын зэрэгцээ, хоолны дуршил бууруулах Лептин агуулсан байдаг тул таныг элдэв хоол идэхээс сэргийлж өгдөг.
4. Хүрэн манжин/ чихэрлэг төмс/ лууван
Үндэслэг ногоон дундаас төмс, лууванг бид нилээд хэрэглэдэг. Лууван ба чихэрлэг төмсний тод шар өнгийн бета каротин хэмээх бодим нь А амин дэс үүсгэгч ба нарийн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж өгдөг, бас антиоксидант чанартай байдаг. Эдгээр тод өнгийн үндэслэг хүнсний ногоо нь олон амин дэм агуулсан, бас биеэс хорыг гадагшлуулах чадвартай байдаг ба та ходоодны хүчилдээ тааруулан хэрэглэж болно. Ходоодны хүчил ихтэй бол та хүрэн манжин хэрэглээрэй. Харин ходоодны хүчил бага бол чихэрлэг төмсийг хэрэглээрэй.
5. Маалинга
Маалинга нь сайн чанарын тосны хүчил агуулсан, эслэг ихтэй, эстроген дааврыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Уламжлалт анагаах ухаанд цөс ялгаралтыг сайжруулж өгдөг үйлчилгээтэй тул бид өглөөний цайндаа 1-2 халбага тогтмол хэрэглэж цөс ялгаралтыг хэвийн байлгах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн шинж тэмдгээс сэргийлэх үүднээс байнга хэрэглүүлдэг. Монгол орны хөрсөнд ургасан Маалингын үрийг авахыг хүсвэл АМУ төвөөс аваарай.
6. Улаан чавга/улаан үзэм
Улаан чавга, улаам үзэм нь альваа хоол болон хүнсний мөн чанарыг хүчжүүлэх үйлчилгээтэй тул ядаргаа тайлах шөл, уудаг цайндаа 1-5 хан ширхэгийг хийж хэрэглэдэг. Тэр тусмаа улаан чавга нь байгалийн аспирин ба компьютерийн хорыг гадагшлуулах, цус шингэлэх, цус төлжүүлэх, ходоодны орчинг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй тул та хүүхэд ба настайчуудад алинд нь өгсөн болно.
7. Нэрс
Нэрс нь антиоксидант чанар өндөртэй, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, хоргүйжүүлэх үйлчилгээ өндөр, монголчуудын хүнсэнд бага байдаг бичил элементүүдийг ихээр агуулсан. Уламжлалт анагаах ухаанд цөс ялгаралтийг дэмжих үйлчилгээтэй.
8. Хар бөөрөлзгөнийн цай
Хар бөөрөлзгөнө нь антиоксидант чанар өндөртэй, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, хоргүйжүүлэх үйлчилгээ өндөр. Уламжлалт анагаах ухаанд бөөрний үйл ажиллагаа дэмждэг тул АМУ-ийн эмч нар бөөрний үйл ажиллагаа хамгийн идэвхитэй байдаг цагт 6-7 ширхэгийн 1 аяга усанд 2-3 мин чанаж цай болгож уухыг зөвлөдөг. Энэхүү хар бөөрөлзгөний дотрох үр нь элэг цөс, бөөрний үйл ажиллагаа дэмжих үйлчилгээтэй байдаг.
9. Аму Буурцагнууд
Эслэг Монголчууд бидний хүнсэнд бага байдаг ба уурагтай хамт эслэгийг нөхөх арга нь буурцаг байдаг. АМУ төвийн бага темпратурт болгож бэлтгэсэн нунтаг буурцагийг өдөрт 20 гр-ийг өөрийн биеийн онцлогт тааруулж хэрэглэх нь эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой. Жишээ нь ногоон буурцагийг хор гадагшуулах, хүрэн буурцагийг зүрхний үйл ажиллагаа дэмжих, цагаан буурцагийг ходоод нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих, хар буурцагийг бөөрний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэж болно.
10. Гашуун арвайн цай
Та ямар цай уудаг вэ? Сүүтэй цай, байхуу цай, ногоон цайнаас өөр төрлийн ургамлын цайг уугаарай. Учир нь сүүтэй цай нь хүйтний үлиралд, гадаа хөдөлгөөн хийдэг хүмүүст тохиромжтой байдаг бол ногоон цай нь зөвхөн зуны халуун улиралд тохиромжтой байдаг. Байхуу цай нь ходоодны хүчил багатай цагаан хоолтнуудад сайтар таардаг бол мах ихээр хэрэглэдэг, хөдөлгөөн байгатай хүмүүст АМУ төв, гашуун арвай, балжингарам, гоньдны зэрэг цайг санал болгодог.
Эдгээр хүнсийг өөрийн биеийн онцлогт тааруулан хэрэглэж сурахыг хүсвэл, та бүхэн АМУ төвийн хөтөлбөрүүд (Хоргүйжүүлэх хөтөлбөр/ Эрүүл гоо тураах хөтөлбөр/ Ходоод хамгаалах хөтөлбөр)-эд Монгол, АНУ, Солонгост хамрагдаарай.
Мөн АМУ төвийн эмч нарт уламжлалт анагаах ухааны судас барих аргаар оношлуулан, өөртөө таарах хүнс ба хоолны дэглэмийг аваарай.
Хүнсээр анагаах соёлыг Дэлхий дахинд түгээнэ.
ТА БИДНИЙ ДООРХИ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ СОНИРХОН ОРОЛЦООРОЙ.
🍁🍂 АМУ галбиржуулан тураах 🍁🍂 Эрүүл гоо хөтөлбөр,http://amu-nutrition.com/product/weight-loss-program/
🍁🍂 Ходоод хамгаалах хөтөлбөр http://amu-nutrition.com/product/helicobacter-pylori-h-pylori/
, 🍁🍂 Детокс хөтөлбөрийг сонирхож байвал http://amu-nutrition.com/product/the-spring-cleanse-program/
🍁🍂 Монголд @amumongolia,
🍁🍂 Americ-т @amu-usa,
🍁🍂 Солонгост @amu-korea Facebook page-нээс мэдээлэл аваарай
#amunutirtion #Хамгийн_үр_дүнтэй хөтөлбөр