ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
АМУ төв нь 100% үндэсний үйлдвэр ба Монгол залуучуудын оюун ухааны бүтээл.
МОНГОЛ ХӨРСӨНД УРГАСАН БАЙГАЛИЙН ХҮНС
АМУ төвийн бүх бүтээгдэхүүн байгалийн гаралтай, органик. Гол түүхий эдээ Хэнтий, Сэлэнгэ, Улаанбаатар хотод тариалан, зарим түүхий эдээ импортоор авдаг.
ӨРНӨ ДОРНЫН ЖОР
АМУ төв нь Монгол хүний биеийн онцлогт таарсан, өрнийн шим тэжээл судлал, дорнын уламжлалт анагаахыг хослуулсан тусгай жортой.
ХООЛ ЗАСАЛ
АМУ төвийн мэргэжлийн эмч Уламжлалтын судас барих оношилгоо, Амин дэм эрдэс бодис хэмжилт, зөв хооллох зөвлөгөөг өгдөг.
АМУ үр тариа, хоол заслын төв нь байгалийн ислэгтэй үр тариа, хатаасан жимсээр эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрд зориулан өвчнөөс урьдчилан сэргийлэн, эмчилгээг дэмжих үйлчилгээтэй шим тэжээл судлал, Монголын уламжлалт анагаах ухааны үндэслэл дээр суурилсан тусгай жороор бүтсэн бэлдмэлийг эмчийн зөвлөгөөний хамт өгч үйлчилдэг.
АМУ эрүүл амьдралын аялал
Эрүүл мэнд бол зөв хооллолт, сэтгэлийн эрч хүч, амьдралын зөв хэв маягийн толь. Энэ бол тасралтгүй үргэлжлэх эрүүлжих аялал. Энэ аялалд АМУ төв таныг хөтлөн явах цогц бүтээгдэхүүн, цогц үйлчилгээг санал болгож байна.
Эрүүл мэндийн бодит байдлаа мэдэх.
Уламжлалтын асуулга болон судас барих аргаар оношилгоо хийж, мэргэжлийн эмч оношийг тайлбарлан, таны биеийн байдал ямар түвшинд байгааг хэлнэ.
Онлайн оношилгоо
Судас барих оношилгоо
Эхний үр дүнг мэдрэх.
Зөвхөн танд зориулсан Үр тарианы эмчилгээний хүнсийг хэрэглэж эхлээд л эхний үр дүнгээ та мэдрэх болно. Мөн энгийн эрүүл зөв хооллох, амьдралын хэв маягийн зөвлөгөөнөөс танд хамгийн тохиромжтойг нь эмч сонгож өгнө.
Бүтээгдэхүүнээ сонгох
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх.
Онлайн хичээлээр дамжуулан, эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд тань алхам алхмаар зааж тусалж, энд хамрагдаад гарч болох бүхий л асуудлыг бид сэтгэл зүй, уламжлалт, орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан засна. Таныг энэхүү эрүүлжих аяллаар хөтлөн явж, эрүүл амьдралын хэв маягийг гэр бүлдээ, орчин тойрондоо түгээх боломжийг олгоно.
Онлайн хичээл-тун удахгүй