
Цайр хэрэглэх ямар ач тустай вэ?
Дутагдвал: Цайрын дутагдалд орсон хүүхдийн өсөлт, бэлгийн бойжилт зогсох, удаашрах, дархлаа сулрах, гэдэсний өвчин тусах нь түгээмэл байдаг гэнэ. Ийм байдлаас үүдэн жилдээ 800.000 хүүхдийн амь насанд аюул учирдаг гэх харамсмаар тоог wikipedia сайтд бичжээ. Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 2-4 грамм цайр байдгаас 90 хувь нь яс, булчинд байдаг аж.
Түүнчлэн жирэмсэн үед хугацаанаасаа өмнө төрөхөөс урьдчилан сэргийлэх болон арьсны үрчлээг удаашруулах, ясны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгах эм, бэлдмэлүүдэд хольц болон ордог онцлогтой металл юм.
Эх булаг: Агуулагдах хүнс нь хар гүнжидийн үр, самар, үхрийн мах, хулууны үр, вандуй, маалингны үр, улаан чавга, хушга, хатаасан алим, хар буурцаг, улаан үзэм агуулдаг.
Хэрэглэх хэмжээ: Хүн өдөр тутам хүнсээр авах ёстой цайрын хэмжээ нь эмэгтэй хүнд 8 милограмм, эрэгтэй хүнд 11 милограмм гэдгийг АНУ-н эрдэмтэд тогтоожээ.