Витамин D хэрэглэх ямар ач тустай вэ?

Дутагдвал: Витамин Д –нь хүний биед хоол тэжээлийн хамт, мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байдаг. Хөгшчүүл болон дан ногоо идэгчид өвлийн цагт витамин Д-ийн дутагдалд их ордог байна. Витамин Д -г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна гэнэ.

Эх булаг: Витамин Д -нь наранд шарахад, мөн сардина загас, яргай загас, мөөг өндөг, сүү, амуу буудай төрөл бүрийн будаа, элэг, туна загас хэмжээтэй агуулагдсан байдаг.

Хэрэглэх хэмжээ: Өдөрт 800 IU хэрэглэснээр үр дүнд хүрнэ. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг хэмээн мэдээлсэн байна. 2000 IU-аас дээш тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай