Витамин B хэрэглэх ямар ач тустай вэ?

В-1 витамин хэрэглэх ямар ач тустай вэ?

Дутагдвал: Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна.
Эх булаг: Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, төрөл бүрийн үр тариа, улаан чавга, хушга, хатаасан алим, банана, газрын самар, хулууны үр, хар будаа, сайжруулсан шар будаа зэрэгт их агуулагддаг байна.
Хэрэглэх хэмжээ: Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.

Витамин В2 – Riboflavin

Дутагдвал: Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг
Эх булаг: Агуулагдах хүнс нь маалингны үр, улаан чавга, хушга, банана, газрын самар, хулууны үр, сайжруулсан шар будаанд ихээр агуулагдана.
Хэрэглэх хэмжээ: Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg. Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой.

Витамин В3 – Nacin

Дутагдвал: Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох, гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолны дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна.
Эх булаг: Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхийн үр, хар гүнжидийн үр, маалингны үр, улаан чавга, хушга, хатаасан алим, газрын самар, хулууны үр нь элбэг байдаг.
Хэрэглэх хэмжээ: Өдрийн тун 25-300mg.

Витамин В5 – Pantothenic Acid

Дутагдвал: Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна.
Эх булаг: Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар гүнжидийн үр, банана, газрын самар, хулууны үр элбэг байна.
Хэрэглэх хэмжээ: Өдрийн хэрэглэх тун 25-300 мг. Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.

Витамин В6 – Pyrodoxoin

Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ. Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, хар гүнжидийн үр, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, хатаасан алим, маалингны үр, хар будаа, хар буурцаг төрөл бүрийн самар хушганд их байдаг байна.

Витамин В12 – Cyonacobalamin

Дутагдвал: Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна.Хөгшчүүлийн 12-15%- д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ. Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг. Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг.
Эх булаг: Агуулагдах хүнс нь хар будаа, төрөл бүрийн шош буурцаг, сүү, өндөг, тахианы мах,үхрийн элэг, бөөр, зүрх, байцаанд агуулагдана.
Хэрэглэх хэмжээ: 0.01 мг, урьдчилан сэргийлэх тун 30 мкг.

B амин дэм агуулах бүтээгдэхүүнүүд