Төмөр хэрэглэх ямар ач тустай вэ?

Дутагдвал: Төмөр дутагдаснаас болж цус багалдтын шинж тэмдгүүд илэрнэ. Хүн хоногт 12-15 мг төмрийг хоол тэжээлээр авч 5-10% шимэгддэг байна. Хоногт 1мг орчим төмөр биеэс алддаг. Энэ тэнцвэрт байдал алдагдсанаас төмөр дутагддаг. Үндсэн шалтгаан нь цус алдалт, хоол тэжээлээр авах төмрийн хэмжээ багасах, төмөр ангижарсан хэлбэрт орж чадаагүйгээс шимэгдэлт нь хямрах мөн бие махбодын хэрэглээ ихсэх зэрэг юм.1 мл цусанд 0.5мг төмөр агуулагдах ба сарын тэмдгийн үед ойролцогоор 44мл цус алдаж 22 мг төмөр алдана. Жирэмсэн эмэгтэйчүүдэд өөрт нь 480 мг урагт 390 мг-аар төмрийн хэрэгцээ ихэсдэг байна.

Илрэх шинж тэмдгүүд: Булчин сулрах, арьс хуурайших, өвдөг тохой сайртах, хүнд юм өргөхөд шээс дусагнах зовиур илрэх, үс хумс хугарамтгай болох, эпитэль эдийн гуужилт алдагдсанаас завьж цуурах,амны салстын үрэвсэл, хүчиллэг зүйл идэхэд хорсох, амархан ядрах, зүрх цохих, амьсгаадах, үс унах, хумс хугарах, царай цонхийх, хэл өнгөргүй болох, амны хөндий, жавьж шарлах, ходоодны шүүрэл багасаж, ходоод үрэвсэж хоолны шигэц муудах, өвчтөнд гаж мэдрэхүй төрж гутлын тос бэнзин үнэрлэх, оо шохой идэх гэх мэт.

Эх булаг: Төмөр их агуулдаг хүнс нь хар гүнжидийн үр, хар будаа, хар буурцаг, маалингны үр, улаан чавга, балжимгарам цэцэг, хатаасан алим, шар буурцаг ихээр агуулна.