Америкт, гадаадад байгаа хүмүүс чийг ихтэй газар амьдрахаар уушиганд ихээр чийг үүсдэг тул уушигийг зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй. Монголд байгаа хүмүүс энэ их өвлийн утааны дараа заавал уушигаа цэвэрлэх хэрэгтэй.
Уушиг цэвэрлэх шалтгаан
Уушиг маань уламжлалт анагаахын дагуу бол бүдүүн гэдэстэй холбоотой, хүний биеийг хоргүйжүүлэх, дархлаа дэмжих, цусны эргэлт сайжруулах, цус үүсэлтийг нэмэгдүүлэх үйлдэлтэй 5 цулын нэг эрхтэн. 5 махбодын онолоор Төмөр махбодын гол цул эрхтэн. Тэгэхээр бид ханиалгавал л уушиг гэдэг эрхтэн байдгийг мэдэх боловч, уушиг маань сэтгэлийн эмоци, амт, бусад эд эрхтэнтэй холбогддогийг мэддэггүй. Уушигны талаар сонирхолтой, хүмүүсийн төдийлөн мэддэггүй зүйлсийг хуваалцъя.
Уушигны үйл ажиллагаа хэвийн үед арьс толигор өнгөлөг, үсний ургалт сайн, сэтгэл санаа өөдрөг сайхан, биеийн хамгаалах тогтолцоо сайн, эрч хүчтэй, хүчирхэг байдаг.
Харин уушигны үйл ажиллагаа тэнцэргүй болоход сэтгэл санаа гутранга, арьс өнгөө алдаж, үсний уналт ихсэж, ханиад хүрэмтгий болж, арьсан дээр тууралт гарч, өтгөн хатаж, бие махбод хордож эхэлдэг.
Уушиг цэвэрлэх 5 шалтгаан
1 Та хуучин муу зуршил, гомдолын сэтгэлийг тавьж явуулж чадахгүй байгаан биш биз? Уушиг нь сэтгэлийн эмоцийн хувьд аливаа хэрэггүй зууралдаад байгаа сэтгэлийг тавьж явуулдаг, өршөөн энэрэх сэтгэлийг бий болгоход тусалдаг.
2 Хамар бол уушигтай холбоотой мэдрэхүйн эрхтэн. Нус их гоождог, найтаадаг, гамариттай, үнэрлэх мэдрэмж муудаж байгаа бол уушигаа цэвэрлэж, тордох цаг болжээ.
3 Арьс бол уушигтай холбоотой биеийн гаднах хамгаалах эд эрхтэн. Хэрвээ та биеийн арьсны асуудал, үрчлээ байгаа бол уушигийг заавал тордох хэрэгтэй.
4 Уушигтай холбоотой амт бол халуун ногоо. Халуун ногоо Монгол хүнд таардаггүй ч чийгтэй уур амьсгалтай газар уушиг гэмтдэг учраас халуун чийгтэй орныхон халуун ногоо их хэрэглэж байгааг анзарсан уу? Монголчууд чийгтэй халуун уур амьсгалтай газар амьдарч байгаа бол халуун ногоон хааяа хэрэглэж байгаарай.
5 Та гуниглаж, сэтгэлээр унаад байгаан биш биз? Хэрвээ та амархан уйлаад, аливаа зүйлд сэтгэлээр унаад байгаа бол уушиг, бүдүүн гэдсэнд тэнцвэр алдсан байх магадлалтай.
Уушигны үйл ажиллагаа хэвийн байх нь зөв амьсгалахаас
эхлэх бөгөөд зөв гүнзгий, удаан, тайван амьсгалах нь юутай ч зүйрлэшгүй хоол
тэжээл бас эмчилгээ болдог. Уушиганд сайн хүнсийг дурдвал:
• Лийр
• Броккли
• Маалинга
• Оливийн тос
• Төмсний улааны төмс буюу Лили цэцгийн үндэс
Элэг цөс цэвэрлэх шалтгаан
Цөсний талаар
Ходоодонд хоол орсны дараа ходоодноос хүчил, нойр булчирхайгаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог. Тэгээд эдгээрээс гарсан хорыг элэг шүүж, түүнээс үлдсэн шингэнийг бөөр маань шүүдэг. Цөс бас нарийн гэдсэнд хоолтой орсон бактерийг үхүүлэх үүрэгтэй учраас маш чухал.
Цөс өтгөрөхөд гарах шинж тэмдэг
Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Цөсний чулуу үүсэх, хэд хэдэн шалтгаан байдаг
1. Өглөөний цай уухгүй байх- Элэгнээс үүссэн цөс гуурсаар дамжих нарийн гэдэс рүү ордог. Тиймээс цөсний хүүдийд хуритлагдсан цөсийг хөөж нарийн гэдэс рүү урсгахын тулд зайлшгүй юм идсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл өглөөний цай уухгүй явсаар шөнөжин хуримтлагдсан цөс нарийн гэдэс рүү урсахгүй хуримтлагдсаар цөс өтгөрч цөсний чулуу үүсдэг.
2. Орой 18 цагаас хойш юм идэхгүй байх – Хооллолтын дэглэм барьж байгаа хүмүүст цөсний өтгөрөл, чулуу үүсэх магадлал өндөр. Учир нь ходоодон дотор бага зэргийн өөх тос орж байж хүүдий суларч цөс гадагшлах боломжтой. Харин 18 цагаас хойш юм идэхгүй байх нь цөс өтгөрөх, чулуужих шалтгаан болно. Унтахаас өмнө 2-3 цагийн өмнө бага зэргийн хөнгөн зүйл зайлшгүй идэх шаардлагатай.
3. Өөх тос огт хэрэглэхгүй байх- Сүүлийн үед залуу холестерин ихтэй гээд өөх тосноос татгалзаж огт хэрэглэхгүй байдал нэмэгдэж байна. Өөх тосыг огт хэрэглэхгүй байх нь цөсний өтгөрөлт өвчлөлөөр өвдөх бас нэгэн шалтгаан болдог. Ялангуяа өглөө заавал тосны агууламжтай хүнс хэрэглэх шаардлагатай.
4. Хөдөлгөөний дутагдал- Суугаа байдалтай эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн дотор эрхтэний гүрвэлзэх хөдөлгөөн удаан болсон байдаг. Тэгэхээр дотор эрхтэний хөдөлгөөн буурахад цөсний хүүдийний агшилт удааширч өвдөх магадлал нэмэгдэж байна гэсэн үг.
Цөс угаана гэдэг нь элэгний дор байрлах цөсний хүүдийг цэвэрлэж хүүдийд хуримтлагдсан цөсийг гадагшлуулах, элэгнээс гарах цөсний ялгаралтыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэрэв цөсний чулуутай хүмүүс цөсөө угаавал цөсний хүүдийд байсан чулуу сувгуудаа бөглөдөг. Улмаар сувгууд бөглөрснөөр цөсний хүүдийд их хэмжээний даралт ирж гадагшлахгүй болохоор цөсний хүүдий томорч хэвлий хөндий дотор хагаралт үүсч амь насанд аюултай нөхцөл байдал үүснэ. Мөн цөс гадагшлахгүй удаан хадгалагдсанаар буцаж элэг рүү урсана. Үүнээс болж элэг өөрөө цөсөнд түлэгдээд цөсний гаралтай элэгний хатуурал гэх өвчин үүснэ. Элэг, цөс, ходоод, нойр булчирхай гэх эрхтнүүд хоорондоо холбоотой байдаг учир заавал элэг цөсөө хайрлах хэрэгтэй.
Иймээс таныг бид биеэс хорыг гадагшуулахын ач холбогдлыг ойлгож, эрүүл мэндэдээ анхааран, АМУ брэндийн олон жилийн туршлага, хөдөлмөрийн үр дүнд бий болсон “Хоргүйжүүлэх” хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байна.
Хоргүйжүүлэх хөтөлбөртэй танилцах: http://amu-nutrition.com/product/the-spring-cleanse-program/