Энэ удаа та бүхнийг дэлхийн 150 гаруй оронд хэвлэгдээд буй зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаарх “The Asian diet” номын зохиолч, эм зүйч, шим судлаач, багш Jason Bussell-тай уулзуулах гэж байна. Түүний Дорно дахины уламжлалт анагаах ухаан дээр суурилсан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл урт удаан аз жаргалтай явахад тань туслах олон гайхалтай зөвлөгөөнүүдтэй танилцаарай.
Сэтгүүлч: Таны бүтээл дэлхийн 150 гаруй оронд хэвлэгдэн борлуулагдаж байна. Энэхүү номыг гаргах болсон нь Хятадын анагаах ухааныг судлан суралцаж байсантай холбоотой байх. Үүнээс яриагаа эхлэе.
Jason Bussell: Дорно дахины Уламжлалт анагаах ухааны гол зорилго бол хүмүүст өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд туслах байдаг. Бидний дотоод эд эрхтний үйл ажиллагааг тэнцвэргүй болгож, цаашлаад өвчин үүсгэж байгаа гол шалтгаан нь хоол унд, амьдралын хэв маяг, хандлага юм. Намайг зорьж ирсэн ихэнх өвчтөнүүдэд Азийн буюу дорнын уламжлалт анагаах ухаан дээр суурилсан зөвлөгөөнүүд эдгээр гурван зүйлийг тэнцвэртэй болгоход маш их тустай байсан. Зөвлөгөө болон үзлэг эмчилгээний дараа олон өвчтөн эдгээр мэдээллийг цаасаар хаанаас авах вэ? гэж асуух тохиолдол их гардаг. Тиймээс эдгээр хүсэлтийн дагуу зөвлөгөө мэдээлэлтэй ном хайсан боловч олоогүй. Зөвхөн миний харилцагч биш олон хүн энэхүү номоос хэрэгтэй мэдээллээ авч хэрэгжүүлж байгаад баяртай байна.
Сэтгүүлч: Зөв хооллох, амьдралын эерэг хэв маягтай холбоотой олон санааг багтаасан энэхүү номын хамгийн чухал хэсгийг манай уншигчдад товч танилцуулбал?
Jason Bussell: Бидний амандаа хийж буй хоол болгон бие, сэтгэлийн тань эрүүл мэндэд шууд нөлөөлж болох өдөр тутмын чухал сонголтууд юм. Энэхүү ном маань хоол, амьдралын хэв маяг, хандлагын талаар боловч голдуу хоол хүнсний тухай бичигдсэн. Өдөр бүр хэдэн сая эд эс бидний биед үхэж байдаг. Иймээс шинэ эд эсийг нөхөн төлжүүлэхийн тулд бид хүнс хэмээх байгалийн түүхий эдээр биеэ тэтгэдэг. Хэрвээ та байшин барих гэж бол хамгийн сайн материалтай зүйлийг л хэрэглэх ёстой. Хэрвээ бид материал, орц найрлагыг нь тоохгүй өнгөрвөл, дараа хор уршиг нь их бөгөөд нурах ч аюултай.
Сэтгүүлч: Орчин үед уламжлалт анагаах ухааныг судлах, эрүүл зөв хооллох нь олон төрлийн эерэг ач холбогдолтой талаар дэлхий дахинд яригдах болсон. Тэгвэл таны судалгааны үр дүнд бий болсон ач холбогдол юу вэ?
Jason Bussell: Орчин цагт Дорно дахины хүмүүс барууны практикийг суралцан нэвтрүүлж, харин барууны улсууд Дорнын уламжлалт, философийг судалж байна. Энэ судалгаа нь барууныханд маш сонирхолтой санагддаг. Би саяхан Хятад улсад олон улсын эмнэлзүйн хуралд оролцож “Хятадын уламжлалт анагаах ухаан”-ы талаар лекц тавьсан. Энэ илтгэлийн хүрээнд “Барууны эм болон хагалгаа нь олон сул талтай, Дорнын анагаах ухаан”-ы уламжлалт аргуудыг хэрэглэх нь илүү ач холбогдолтой талаар мэдээлэл хүргэсэн. Энэ дундаа хоол хүнсний тэнцвэртэй хэрэглээ, биеийн онцлог чанарт тааруулж хооллох, Монгол уламжлалт анагаах ухааны мэдлэгийн олон талын ач холбогдлыг дурдсан болно.
Сэтгүүлч: Тэгвэл Монгол хүний бие физиологийн онцлогт аль төрлийн эмчилгээ, хоолны дадал зуршил, амьдралын хэв маяг илүү оновчтой вэ?
Jason Bussell: Миний бодлоор Монгол шиг хөгжиж буй улсад барууны хоолны хэв маяг, амьдралын хэв маяг зэргийг дагавал илүү их архаг хууч өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гарцаагүй тул уламжлалт хоолны өв соёлоо судалж, дэлгэрүүлэх нэн шаардлагатай. Аль ч уламжлалт анагаах ухаанд аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах талаар ярьдаг бөгөөд энэ идээ ундаа ийм эд эрхтэнд сайн гэхээс илүүтэйгээр бүгдийнх нь тэнцвэртэй байдлыг хадгалах маш чухал. Америкчууд одоо л үүнийг ойлгон, нийгмийн нэг хэсэг нь суралцах шатандаа явж байна.
Сэтгүүлч: Таны бодлоор химийн найрлагагүй цэвэр байгалийн гаралтай органик хүнс хэрэглэх боломж бидний өмнө хэр их байгаа вэ?
Jason Bussell: Та бол юу идсэн түүний бүтээл гэж өмнө нь хэлсэн. Биднийг хэр их витамин хэрэглэсэн нь тодорхойлохгүй. Харин ямар хоол хүнс идсэн гэдгээс бидний эрүүл мэнд шууд хамаарна. Байгалийн хоол хүнс биднийг торддог болохоос хүний бүтээн гаргасан химийн нэгдэл тэтгэдэггүй. Хоолонд өнгө оруулагч, амт оруулагчийг бие хүлээж авч чаддаггүй учир органик хүнс биш юм. Зохиолч Майкл Полланы эрүүл зөв хооллох заавар дээр “Хоол идэхдээ голдуу ногоо идээрэй, гэхдээ их биш” гэсэн байдаг.
Сүүлийн үед химийн бодисын хүний биед үзүүлдэг нөлөөг судалж, хор нөлөөг нь баталж эхлээд байна. Чихрийн шижин, зүрх судасны өвчин, бүр хорт хавдарт боловсруулсан химийн бодисын найрлагатай хүнс хамгийн том нөлөө үзүүлж байна. Тухайлбал Америкт 1975 оноос таргалалт ихээр нэмэгдсэн ба энэ нь Round-up хэмээх химийн бодисыг тариаланд их хэмжээгээр хэрэглэж эхэлсэн хугацаатай яг таардаг. Гэтэл том хүнсний компаниуд шинжлэх уханы батлаад сануулаад байгаа анхааруулгыг тоохгүй химийн орц найрлагыг хадгалсан хэвээр л байгаа нь харамсалтай. Бодит үнэн бол бидний бие байгалийн хүнсийг л боловсруулж чадна. Харин хүний хийсэн химийн бодисыг биологийн бие боловсруулж чадахгүй байна. Тиймээс янз бүрийн 100% уураг, 100% коллаген, химийн аргаар гаргаж авсан Кальци гэхгүйгээр” АМУ” брэнд шиг байгалийн хүнсээр хийсэн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй.
Сэтгүүлч: Та сүүлийн үед Өрнө, Дорнын анагаах ухааныг хослуулан гаргасан “Аму” брэндийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа. Үүний томоохон шалтгаан нь юу вэ?
Jason Bussell: Аму-ийн бүтээгдэхүүн нь яг эмч нарын хүссэн байгалийн гаралтай, песптицгүй, хүнсийг бүхлээр нь гаргасан, ямар нэг хоргүй эмчилгээний хүнс юм. Тэд хүнсний шим тэжээлийг салгаж авдаггүй, хүнсийг яг органикаар нь гаргаж авдаг нь маш их таалагддаг. Мөн түүнчлэн “АМУ-ийн хүнс тухайн хүний өвөрмөц чанар, тэнцвэрт тохируулан эмчилгээ хийх боломжийг олгодгоороо бодит үр дүнтэй. Иймээс АМУ-ын хөтөлбөрүүд хувь хүн бүрд тусгайлан зориулсан байдгаараа онцлогтой санагддаг.
Тэд Монгол, Хятад, Энэтхэг, Төвдийн уламжлалт анагаах ухааны эртний мянга мянган жилийн мэдлэгийг ашиглаад орчин цагийн хүмүүст тохирсон хэрэглээг гарган ирснээрээ маш сайн давуу талтай. Эдгээр эртний мэдлэгээс харахад хүнс бол маш хүчтэй анагаах чадалтай зүйл юм. Харин барууны хүнс хоолны ухаан нь байгалаас холдсон тул бидэнд энэ мэдлэг, мэдээлэл маш хэрэгтэй.
Сэтгүүлч: Та өөрийн биеэр эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгаа вэ?
Jason Bussell: Дорнын анагаах ухааны гол зорилго нь тэнцвэрт хүрч түүнийг хадгалах. Аливаа өвчний шинж тэмдэг бол дотоод тэнцвэр алдагдсаныг илтгэж байгаа хэрэг юм. Буруу хооллолт, эсвэл өөрийн биед таараагүй зүйлээ идэж уух нь нойргүйдэл, таргалалт, өтгөн хаталт, уур бухимдал, арьсны асуудал, үе мөчний өвчин үүсгэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Насанд хүрсэн хүн, хүүхэд аль аль нь эрүүл зөв хооллож эхэлснээр дээрх шинж тэмдэг арилж эхэлдэг. АМУ-ын бүтээгдэхүүнийг өвчтөнүүддээ хэрэглэж эхэлснээр тэдний хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч, арьс нь цэвэрхэн болж, турахаас гадна илүү их эрч хүчтэй болж буйг анзаарсан.
Сэтгүүлч: Бид органик хоол хүнс хэрэглэхээс гадна амьдралын өөр ямар хэв маягийг хослуулах хэрэгтэй вэ?
Jason Bussell: Тэнцвэр бол эрүүл мэндийн гол ухагдахуун, үүнд амьдралын хэв маяг ч багтдаг. Бид өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, тогтмол цагт унтаж, бидний бие нөхөн төлжих хэрэгтэй. Дорнын анагаах ухаанд тэнцвэрт байдал нь арга билэг онолын дагуу тайлбарлагддаг. Тиймээс Ян буюу арга гэдэг маань гэгээтэй, чимээтэй, энерги эрч хүч, зуны улирал, эрэгтэй энергийг илэрхийлдэг бол, Ин буюу билэг нь харанхуй, чимээгүй, амралт, өвөл, эмэгтэй энергийг илэрхийлдэг. Барууны соёл амьдралын хэв маяг нь илүү арга буюу Ян талруугаа дандаа бүтээхийг шаардаж, энэ нь тэднийг шатааж байдаг. Харин хэтэрхий ихдүүлэхгүйгээр өдөр тутмын амьдралдаа билэг талын спорт буюу бясалгал, амьсгалын дасгал, байгалийг мэдрэх , тайчи, амьсгалтай иога зэрэг хөдөлгөөнийг хослуулж хийх нь зүйтэй. Монголд ямар байдгийг мэдэхгүй ч хөгжиж буй орнууд барууны соёлын яарсан, байнга цаг хугацаатай уралдсан амьдралын хэв маягийг 40 нас хүртлээ дагаж болох ч 40-өөс дээш насанд энэ амьдралын хэв маягийг удаашруулж, илүү урт наслах тэнцвэрт амьдралын хэв маягийг сонгоорой гэж зөвлөх байна.
Сэтгүүлч: Та Монголын уламжлалт анагаах ухааны соёлыг түгээн дэлгэрүүлж буй “АМУ Брэнд”-тэй яагаад хамтран ажиллахаар шийдсэн бэ?
Jason Bussell: Би “АМУ” тай хамтарч ажиллах болсондоо маш баяртай байдаг. Зүү төөнүүрийн эмч миний хувьд өвчтөнүүддээ эрүүл байлгах нь маш чухал ба миний бичсэн ном олон хүнд амьдралын хэв маягаа өөрчилж эрүүл болоход нь нөлөөлсөнд бүр ч их талархалтай явдаг. Дэлхий даяараа халдварт бус архаг хууч өвчинд нэрвэгдээд байхад “АМУ”-ын бүтээгдэхүүн хамгийн хэрэгтэй ба мэргэжлийн үйлчилгээ яах аргагүй мөн. Хүнсээр анагаах нь өөрөө архаг хууч өвчинг анагаах хамгийн зөв шийдэл гэдгийг барууныхан ч хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн Монголын хөрсөнд ургасан гэдэг нь миний анхаарлыг ихэд татсан. Ихэнх хүн тал нутаг өвөрмөц соёлыг нь мэддэг ч тун удахгүй барууныхан Монголруу эрүүл мэндийн төлөө хошуурах цаг ирнэ гэж боддог.
Сэтгүүлч: Та Монголын анагаах ухааны талаар хэзээнээс сонссон бэ? “АМУ”-ын хүнсээр анагаах соёлыг дэлхий дахинд түгээх гол зорилго, алсын хараатай та хэр санал нийлж байна вэ?
Jason Bussell: Үнэнийг хэлэхэд “АМУ”-тай ажиллаж эхлэхээс өмнө Монголын уламжлалт анагаах ухааныг сайн сонсоогүй байсан. Харин одоо бол Монголын анагаах ухаан нь Хятад, төвд, Энэтхэгийн Аюурвэдагаас нөлөө авсан ч Монголын мэдлэгтэй, чадвартай домч нарын оюун ухаан, мэдлэг чадварын ачаар Монгол анагаах ухаан улам хөгжиж, чадварлаг болсныг ойлгосон. Орчин цагийн Монголчуудад “АМУ” брэнд зоригтойгоор, шинэлэг байдлаар өөрийн анагаах ухаанаа танилцуулаасай гэж бодож байна.
Мөн монгол анагаах ухаан барууны шим тэжээл судлалтай хосолж, улам хүчтэй болно гэж найдаж байна. Гэвч барууны соёл, түргэн хоол, хандлагын нөлөөгөөр Монгол болон бусад хөгжиж буй улсуудад архаг хууч өвчлөл нэмэгдэж байгаа нь харамсалтай. Тиймээс Монголчууд Уламжлалт анагаах ухааны мэдлэгээ ашиглаад энэхүү архаг хууч өвчний ачааг даван туулаасай, үүгээрээ үлгэрлэн, дэлхий Монголчуудыг шинээр таних болно гэж боддог. Харин энэ явцад “АМУ”-тай хамт байж, тэднийг дэлхийд гарахад дэмжиж явах болно. Баярлалаа.
Сэтгүүлч: Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.