АМУ төв нь 2018 онд Америкт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотой эмэгтэйчүүдийн дунд ихээр байгаа таргалалтын шалтгааныг олохыг хичээж, энэхүү дүгнэлтээ хүргэж байна. Хүн бүрийн таргалалтын шалтгаан харилцан адилгүй байдаг, биеийн илүүдэл жингээ хасах арга нь өөр өөр байдгийг бид олж харсан ч цөөн зонхилон тохиолдох шалтгаан байгааг хүмүүс анзаараагүй явсан харагдсан.
Иймээс эрүүлжин, илүүдэл жингээ хасах хүсэлтэй олон хүмүүст эдгээр мэдлэг, туршлагаа дамжуулан түгээж, хэрэгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Тэгвэл таны таргалалтын шалтгаан юу байж болох вэ?
- Ходоодны халуун буюу их идэх
Ходоодны хүчлийг нэмэгдүүлэх лемон, пицца, бургер, шарсан грилдсэн хүнснүүд, хэт амталсан дарсан ногоонууд, кофе зэрэг нь Америкт байгаа хүмүүсийн ходоодны халууныг нэмэгдүүлдэг. Биеийн илүүдэл жингээ хасах зорилготой, хоолны дэглэм бар
ьж эхлэх үед бусад хүмүүс таны хажууд таны идэх дуртай хоолыг идээд байхаар “За больё” гэж тэсгэл алдах үеүд олонтоо тохиолддог. Ингэж тэсгэл алдах нь таны хатуужил, сахилга баттай холбоотой гэж та бодож байж магадгүй. Гэтэл сүүлийн үеийн эрүүл мэндийн судалгаанууд “Ходоод таны хоёр дахь тархи” гэдгийг батлаад байна. Таны ходоодны шүүрэл их байгаа үед та идэмхий болж, яаж ч хичээсэн таны ходоод таныг хоол идүүлэх шийдвэрийг гаргуулж дөнгөнө. Энэ үед лемонтой ус уух, орой хоолоо хасах нь таны ходоодны шүүрлийг улам ихэсгэдэг. Ходоодны шүүрлийг багасгах хүнс хэрэглээгүй тохиолдолд амжилттай биеийн илүүдэл жинг хасч, турах боломж огтоос байхгүй.
- Хордлого- Элэг цөсний үйл ажиллагааны хямрал
Америкт элэг цөсийг угаахыг эмч нар зөвлөж мэддэггүй. Олон хүмүүс жилийн 4 улиралд мах ихээр хэрэглэн, өөрөө ч мэдэлгүй гүн хордлогод орсон байдаг. Хүн жилдээ нэг удаа цөсөө угааж, биеэс хорыг тайлж байх ёстой. Та биеэ дотроосоо цэвэрлэж, биед хуримтлагдсан хороо гадагшуулж байгаагүй бол үүний эхний илрэл нь цөс өтгөрч, нүд шаргалтан, гүзээ сууж, амнаас эвгүй үнэр гарч, хараа муудан, элэгний элдэв өвчтэй гэсэн онош сонсдог. Энэ ихэвчилэн эрэгтэйчүүдэд тохиолддог. Та тоохгүй байвал нэг мэдэхэд цөсний чулуутай гэж онош сонссоод, таньд эмч тань хагалгааг санал болгоно. Иймээс та биеийн хордлогыг тайлдаг элэгээ цэвэрлэж, амраахгүй бол илүүдэл жингээ хасч, турах боломжгүй юм.
- Усан хаван- Бөөрний үйл ажиллагаа
Чийгтэй уур амьсгалд амьдарч байгаа, ихээр гүйж, бөөрөндөө ачаалал аваад, доод нурууны үеэр өвдөөд баахан бариа хийлгээд ч нэмэргүй бол та бөөрөө нэг анзаараарай. Америкт амьдарч байгаа олон эмэгтэйчүүд бөөрний үйл ажиллагаа султай байдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бус байх нь таргалалтын том шалтгаан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Таны ууц нуруугаар өвддөг, нүд хавантай байдаг, цистит амархан хүрдэг бол өдөрт 3 литр ус уудаг ямар ч дэглэм барьж хэрхэвч болохгүй. Ус уусан ч таргалаад, хичнээн зөв хооллон, ногоо идээд л байдаг таргалаад л байгаа бол үүний нэг шалтгаан нь бөөрний үйл ажиллагаа хямарсанаас үүдэлтэй усан хавантай тарга байдаг. Ийм үед бөөрийг дэмжих уураг сайтай хүнс хэрэглэн, биеийн хаванг хөөж, бөөрний үйл ажиллагааг дэмжихээс нааш жин хаяхгүй.
4. Хоол шингээлт муу- нойр булчирхайн үйл ажиллагаа
Америкт хамгийн түгээмэл байгаа шалтгаан бол чийгнээс үүдэлтэй нойр булчирхайн хямралтай хүмүүс. Та хүмүүстэй харьцуулахад бага иддэг, ихэвчлэн ногоо жимс идээд, хоолны дуршил багатай ч хөөж таргалаад байна уу? Энэ бол дэлүү гэгдэх нойр булчирхайн үйл ажиллагаа сул хүмүүс өөртөө таарахгүй хүйтэн чанарын түүхий ногоо идэж, тахианы мах хэрэглэн, хүйтэн ус ууснаар хоол шингээлтийг тогтмол биш болгоноос үүдэлтэй. Ходоод таны 2 дахь тархи гэдэг ба нойр булчирхай нь ходоодны үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг тул нойр булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулахгүйгээр жин хасч, эрүүл гоолиг байх боломжгүй юм.
- Гормоны өөрчлөлт
Элдэв өвчингүй боловч төрсний дараах таргалалт, бамбай булчирхай зэрэг гормоныг тэнцвэржүүлэгч эрхтэний гажуудал нь олон эмэгтэйчүүдийн таргалалтын шалтгаан болдог ба үүнийг ч мөн хоол хүнсээр засах боломжтой.
Төрсний дараа бие махбодийн гормоны тэнцвэр алдагдаж, бөөрний үйл ажиллагаа нэлээд суларсан байдаг.
Эртний өвөг дээдсээс уламжлагдан үлдээсэн уламжлалт анагаах ухаанд байгаль дэлхий, бидний бие эрхтэн, хоол хүнсний өнгө, амт чанар зэрэгт бүхий л ертөнц нь 5 махбодийн онолтой салшгүй холбоотой байдгийг дурдсан байдаг. Таргалалтын 5 шалтгаан нь бие эрхтэн тэр тусмаа ходоод мөн 5 мах бодийн тэнцвэр алдагдах үед таргалалт үүсдэг байх нь ээ.
Хэрвээ та өөрийн таргалалтын шалтгааныг таньж мэдэхгүй бол эрүүл, гоолиг нарийхан биетэй болоход амжилт олохгүй юм. Иймээс манай АМУ төвийн “Эрүүл гоо” эрүүлжүүлэн галбиржуулах хөтөлбөрийг Америкийн аль ч мужид амьдарч байгаа танд санал болгоё. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс орж танилцаарай.