Хэр удаан хугацаанд хэрэглэвэл үр дүнд хүрэх вэ?

Хүний биеийн шинэчилэгдэх цикл нь 3 сар байдаг ба хүн бүрийн биеийн онцлог ондоо байдаг. Манай бүтээгдэхүүн бол үр тариагаар хийсэн эрүүл мэндийг тэтгэх бүтээгдэхүүн учир урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Тиймээс бид 3 сар хэрэглэхийг зөвлөж байна.

Энэхүү бэлдмэлийн үр дүн сайн уу? Миний өвчнийг эдгээж чадах уу?

Манай бүтээгдэхүүн нь эмийн чадалтай байгалийн хүнсний бүтээгдэхүүнийг бутлан, нэмэлт хадгалагч бодис хийхгүйгээр хийсэн. Амуу тарианы нууц жор цуврал бүтээгдэхүүний жорыг эрүүл мэндийг дэмжих, харьцангуй эрүүл бүлэгт зориулан Монголын уламжлалт анагаах ухаан,шим тэжээл судлалын үндэслэлтэйгээр гаргасан. Манай бэлдмэл нь эм биш, тан биш, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээг дэмжих үйлчилгээтэй учир та өвдсөн бол заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Мөн хүн бүрийн биеийн хариу үйлдэл үзүүлэх байдал ондоо тул үр дүн үйлчилгээ нь ч ондоо байдаг.

Сөрөг нөлөө байгаа юу?

Манай бүтээгдэхүүн нь эмийн чадалтай байгалийн хүнсний бүтээгдэхүүнийг бутлан, нэмэлт хадгалагч бодис хийхгүйгээр хийсэн тул сөрөг нөлөөгүй тул та санаа зовох ямар ч шаардлагагүй.

Бүтээгдэхүүн шинэ үү?

Манай бүтээгдэхүүн нь хэрэглэгч захиалсны дараа 1-2 цагийн хугацаанд захиалгын дагуу үйлдвэрлэгдэн, савлагддаг.

Бэлдмэлийг хэр удаан хэрэглэж болох вэ?

Бэлдмэл 500 гр савлагаатай ба нэг удаа 10-20 гр-аар өдөрт 2 удаа хэрэглэвэл та 12-25 хоног хэрэглэх боломжтой.