Бидний тухай

АМУ ҮР ТАРИА, ХООЛ ЗАСЛЫН ТӨВ нь өвчнөөс урьдчилан сэргийлэн, эмчилгээг дэмжих үйлчилгээтэй байгалийн эслэгтэй үр тариа, хатаасан жимсээр хийсэн үр тарианы шидэт хүнсийг зөвхөн танд зориулсан зөв хооллох эмчийн зөвлөгөөний хамт өгч үйлчилдэг.

Ирээдүйн шим тэжээл судлал нь хүн бүрт зориулсан тусгай хоолны дэглэм байна гэдэгт итгэдэг.

Ирээдүйн эмчилгээ нь заавал хоол зүйтэй холбогдсон байна гэдэгт итгэдэг.

Уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд танилцуулна.

АЛСЫН ХАРАА

Хүнсээр анагаах соёлыг Монгол улсад түгээнэ.

БИДНИЙ ТҮҮХ

Аливаа бүхэн өөрийн түүхтэй, өөрийн туулсан замтай. Хоёр залуухан бүсгүй ээж аавд нь тулгарч буй эрүүл мэндийн асуудал, хүүхдүүд нь ханиаднаас салахгүй байгаа, залуучууд ходоод, бөөрний архаг өвчтэй болсон, монголчууд тэр аяараа хавдрын улмаас хайртай хүмүүсээ алдаж байгаа тэр байдлыг анзаарч, өөрчлөхийн тулд ямар нэг зүйлийг эхлүүлэх хэрэгтэйг ухаарснаас Аму брэнд үүссэн билээ. Тэд өвчний шалтгаан нь эмчилгээг буруу хийгээд байна уу, ууж хэрэглэж байгаа эм тариандаа байна уу гэдгийг нарийн судалж, арга гарцыг эрэлхийлэх явцдаа химийн бодисоор хийсэн Европын анагаах ухааны эм, тариа нь зөвхөн зовиурыг дардаг, өвчний үндсийг хоол хүнс гэсэн байгалийн аргаар эмчилж, урьдчилан сэргийлж болдгийг тогтоосон. Ингэж Аму брэнд хүмүүсийн тэр бүрийд мэдэхгүй атлаа амьдралд нь амин чухал байгаа тэрхүү шаардлагыг хангахаар том зорилготой ажиллаж эхэлсэн билээ.

Урт удаан, өвчин зовлонгүй, эрүүл энх амьдрахын гол шийдэл нь ХООЛЛОХ ХЭВ МАЯГ юм. Үүнийг таниулж, хүнсээр анагааж болдгийг олон хүнд түгээвэл энэ маань Монгол улсдаа, тэр тусмаа ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт хэмээн “Аму”-гийнхан бид ханцуй шамлан ажиллаж байна. Бид Монгол улсдаа хүнсээр анагаах соёлыг түгээж, монголчуудынхаа эрүүл, аз жаргалтай, гоо сайхан амьдралаар дамжуулан нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ эрмэлздэг.

ЭНГИЙН МОНГОЛ ЗАЛУУС
ЭНГҮҮН МОНГОЛ УЛАМЖЛАЛЫГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЧИРАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Д.Ичинхорлоо

Д.Ичинхорлоо

Уламжлалт эмч
Г.Балжинням

Г.Балжинням

Уламжлалт эмч
Ц.Ариунболд

Ц.Ариунболд

Уламжлалт эмч